Хөмсөг сайхан бол царай зүс гэрэлтэн, жавхаалаг харагддаг.

Хөмсөг сайхан бол царай зүс гэрэлтэн, жавхаалаг харагддаг. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хөмсгөө хэрхэн зөв будах, хэлбэрт нь маш их анхаардаг болсон. Хөмсгөө будаж чаддаггүй охид маань гоо сайхны салоныг зорьж, цаг мөнгөө дэмий үрэх тэрчлэн хөмсгөө шивүүлэх гэсээр эрсдэл гаргадаг. Тэгвэл бид та бүхэндээ хөмсгөө хэрхэн будах талаар хялбар зөвлөгөөг хүргэж байна.
Хөмсөг шивүүлэх бол гоо сайхны хамгийн эрсдэлтэй алхмуудын нэг. Гоо сайханчийн санал болгосон хэлбэр таалагдахгүй байх, шивсэн будаг нь арьсанд харшлах, өөрийн хөмсгийг хэт богинохон болгох гээд олон асуудал үүсдэг.
Өтгөн хөмсгийг засахад:

Өтгөн хөмсөг хэзээд нүүрний бусад хэсгүүдийг тодруулж, царайг залуу, эрч хүчтэй харагдахад тусалдаг. Сайн зассан, зөв хэлбэртэй хөмсөг нь дүр төрхийг цэмцгэр харагдуулдаг чухал хүчин зүйлсийн нэг. Хэрэв чи өтгөн хөмсгөө нарийсгамаар байвал хөмсөгнийхөө доод хэсгийг зулгааж, нүд хөмсөг хоёрынхоо зайг холдуулаарай. Хөмсөг чинь хичнээн өтгөн санагдсан ч, хэт их зулгаахаас үргэлж зайлсхийгээрэй. Нэг үсийг л алдаж зулгаахад хөмсөгний хэлбэрт хэд хоногтоо засагдашгүй “хохирол” учирдаг. Хүсвэл цайвар, бүдэг өнгийн үсний будгийг түрхэж нэг минут болгоод угааж өнгийг нь саармагжуулаарай.


Нарийхан хөмсгийг засахад:

Нарийхан хөмсгийг засахдаа зөвхөн зэрлэгүүдийг зулгааж, үлдсэн хэсгийг самнаж үндсэн хэлбэрийг нь гаргаад нэмж будаарай. Өөрийнхөө хүсч байгаа хэлбэрийг харандаагаар зурчихвал зөвхөн түүнээс гаднах хэсгийг зулгааж авахад хялбар болох болно. Өтгөн байх тусам л залуу, цоглог харагддаг учраас харандаа юм уу, хөмсөгний тениэр дүүргэж будаарай.


1. Хэрэгслүүдээ цуглуул
Хамгийн түрүүнд чамд сайхан хөмсгийг бүтээх хэрэгслүүд бүгд бий эсэхийг шалга. Хөмсгөө зөв засахын тулд хөмсөгний харандаа, хөмсөгний багс, ташуу үзүүртэй зулгаагч, хөмсөгний хайч дөрөв зайлшгүй хэрэгтэй.
2. Хөмсөгнийхөө хэлбэрийг гарга
Хөмсөгнийхөө өөрийн хэлбэрийг тодорхой харахын тулд өмнө нь хангалттай урт болтол нь хэдэн сар ургуулсан байх шаардлагатай. Тэгээд багсаа ишийг нь дээш нь харуулаад хамарныхаа нэг талд, ясыг нь налуулж тавиад үзээрэй (1). Хөмсөгний чинь эхлэл, чиний хамарны ясны дээд хэсгийн хажуу талтай паралел байх учиртай юм. Дараа нь багсаа нүдний солонгон бүрхэвч буюу, нүдэн доторх хар дугуйны гадна ирмэгийг дайруулж ташуу бариад, хөмсөгний чинь аль хэсэгт нумарч өнцөг үүсвэл хамгийн зохимжтой гэдгийг харж болно (2). Харин хамрынхаа самсааг дайруулж ташуу барьснаар хөмсөгнийхөө төгсгөл цэгийг олох юм. Энэ гурван цэгээр хөмсөгнийхөө ерөнхий хэлбэрийг тодорхойлоод, харандаагаар хүссэн дүр төрхөө гарган холбож бүдэгхэн зурна. Хамгийн доор байгаа зурагнаас ойлгомжтой харагдана.
3. Дүүргэх зайг тодорхойл
Хөмсөгний доод хэсгийг дүүргэж будах нь хамгийн чухал. Багсаа хөмсөгнийхөө доод талын эхлэл цэг болон түрүүнд олсон нумарч өнцөг үүсэх цэг хоёрын хооронд бариад үз дээ. Хөмсөг, багс хоёрын чинь хооронд арьс харагдаж байвал тэр хэсгийг дүүргэж будах ёстой гэсэн үг юм. Хэрэв хөмсөг чинь шингэн бол, өтгөн харагдуулахын тулд хөмсөгний тень юм уу харандаагаараа хөнгөн будаж өгнө.
4. Илүүдэл үсийг хайчил
Одоо хөмсөгнийхөө үндсэн хэлбэрийг гаргачихсан юм чинь, хэтэрхий урт хөмсөгнүүдээ хайчилж, цэвэрхэн болгоорой. Гэхдээ урт хөмсөг чинь замбараагүй харагдахгүй л байвал заавал ингэх шаардлагагүй. 

Comments