Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ?
Эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан гоо зүйн өндөр мэдрэмж байдаг. Багаасаа л барбитай найзлаж, гүнжийн дүрд хувирахыг хүсч, ээжээрээ хумсаа будуулах дуртай байсан шүү дээ. Нүүрний будаг гэж юу болох, аль будгийг хаанаа түрхэх талаарх мэдлэгийг балчир наснаасаа эхлэн цуглуулсан бид өсвөр насандаа ирээд тэрхүү сонирхолтой мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед өсвөр насны охин бүр зурагт ба олон нийтийн сүлжээгээр Кайли Женнер, Ким Кардашьян гэх зэрэг төгс эмэгтэйн хуурамч төрхөнд автах болсон. Охид нүүр будалтын ачаар өөрөө яг тэдэн шиг "төгс" эмэгтэй болж чадах болов уу гэж сонирхож эхэлдэг.
Илүү тормолзсон нүдтэй харагдахыг хүссэн нэгэн нь сормуусны будаг бас хэрэглэж болох юм. Арьсны өнгө, үсний өнгөө харгалзан зарим тохиолдолд хар гэхээсээ илүү бор өнгийн будаг тохиромжтой байдаг.
Хамгийн гол нь өөрийнхөөрөө, дотоод ертөнцөө илэрхийлж төрхөө бүрдүүлээрэй
Нүүр будалтын ертөнцөд шинээр хөл тавьж буй өсвөр насныханд мэдээж хэрэг туршлага гэж үгүй. Тиймээс тэд эргэн тойрны загварын сэтгүүл, гоо сайхны нэвтрүүлэг, аль эсвэл ангийн охидынхоо өгөх зөвлөгөөг сонсож, эцэст нь будгаа "хэтрүүлж", 16-тай хэрнээ 25-тай мэт харагдах тохиолдол олон гардаг. Мэдээж хэрэг хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай, өөрийн гэсэн үзэл бодолтой учир энэ сэдвээр тодорхой нэгэн дүрэм заах боломжгүй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө, дотоод ертөнцөө илэрхийлж төрхөө бүрдүүлээрэй.
Гэхдээ бид бүгд хөгширдөг. Хөгширсөн хойноо илүү залуу харагдахыг хичээж будаг хэрэглэх шаардлага гардаг. Тийм учир залуу насандаа байгалийн гоо сайхнаараа гоёх нь сайхан биш гэж үү? Тэгээд ч сүүлийн үеийн загварын тайз, брэндүүдийн сурталчилгаа, оддын улаан хивсний хүлээн авалт дээр аль болох nude будалттай охид бүсгүйчүүд үзэгдэх болсныг бүгд анзаарсан байх. Dior-ын цэцэг шиг ялдам загвар өмсөгчдийг санахад л хангалттай. Түүнчлэн бидний бэлдсэн хавар-зун 2016 улирлын гоо сайхны гол чиг хандлага гэх нийтлэлд байгалийн төрх тренд болж байгааг өгүүлсэн байгаа.
Тэгэхээр ердөө л өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээ хөнгөн будалтын ачаар бага зэрэг тодотгож, насандаа харагдах нь зүйтэй гэж бид үзлээ.
Нүдээ будсан мөртлөө будаагүй мэт харагдуулах нь
Залуу охид нүдээ хэтрүүлэн будах нь маш овортой харагдуулдаг. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр тархсан нүд будалтын трендэд битгий хууртаарай. Тэдгээр нь насанд хүрсэн эмэгтэйд илүү тохирох будалт юм. Харин оронд нь цайвар бор, хул өнгийн тенийг зовхиндоо хөнгөн түрхэж, илүү гүнзгий нүдний эффект оруулахад л хангалттай. Цайвар бор өнгийн тень нүдний өнгийг тодотгож өгөх болно.
Илүү тормолзсон нүдтэй харагдахыг хүссэн нэгэн нь сормуусны будаг бас хэрэглэж болох юм. Арьсны өнгө, үсний өнгөө харгалзан зарим тохиолдолд хар гэхээсээ илүү бор өнгийн будаг тохиромжтой байдаг.
![]() |
Comments
Post a Comment